Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана

2022-05-10 Мэдээ, мэдээлэл

Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлүүлнэ гэдгээ Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ ТӨХК-аас мэдэгдээд буй. 

Хуваарь ёсоор ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс хязгаарласан бол 15-ны өдрөөс орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоох юм.

ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлж буй аж.

Есдүгээр сарын 15-нд айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангаж эхэлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.