Дундговьд осолд орсон иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа 

2022-05-10 Мэдээ, мэдээлэл

Дундговьд осолд орсон иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа 

52 настай иргэн Д нь Дундговь аймгийн Мандалговь суманд автомашинтай явж байх үедээ осолд орж хүнд гэмтжээ. Түүнийг эмнэлгийн эмч ажилтнууд Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй гэж үзсэн тул ар гэрийнхэн нь нисдэг тэргээр нийслэлд хүргэх хүсэлт ОБЕГ-т тавьжээ.

Онцгой байдлын ерөнхий газар хүсэлтийг хүлээн авч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг явуулсан бөгөөд иргэн Д-г зөөвөрлөж авч иржээ. Ингэхдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагаа зохион байгуулсан бөгөөд хоёр нисгэгч, аврах ажиллагааны нэг мэргэжилтэн явсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.