Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрын зайд өнөөдөр 11:03:20 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар зүйн байршлын хувьд 49.65 97.63 (Өргөрөг, Уртраг) байжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.