2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

2022-05-6 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм.

Тодруулбал:

-Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
-Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
-Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
-Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
-Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
-Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.
Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллах аж.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг холбогдох байгууллагаас мэдэгдсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.