Я.Цэлмэн: Эрүү шүүлтэд хүний сэтгэл санааны хохирлыг орхигдуулсан тал бий

2022-05-4 Мэдээ мэдээлэл

Хүний эрхийн комиссийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох сонсгол Төрийн ордонд болж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан С.Бямбацогт “Өмнө нь УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг хэдхэн дарга нарын хүрээнд хэлэлцэж оруулж ирээд байнгын хороо, чуулганы хуралдаанаар томилдог байсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон  УИХ-ын тухай хуулиар өөрчилсөн. Аль болон олон нийтийн мэдээлэл, хяналтан дор, иргэдийн хүсэл сонирхлыг харгалзаж, нэр дэвших боломжийг бүрдүүлж, сонгон шалгаруулахдаа хараат бус байх боломжийг бий болгосон” хэмээгээд тэрбээр “Хүний эрхийн комиссийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гэсэн орон тоо өмнө нь байгаагүй. Чиг үүрийн хувьд нэлээд хариуцлагатай. Энэ албыг хаших хууль эрх зүйн өндөр мэдлэг бий юу. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хууль зүйн салбарт багшилж байсан юм байна, намтрыг нь харахад. Мөрдөн байцаагч байсны чинь эсрэг буюу хүний эрхийг хамгаалах шаардлага тавигдана. Энэ талаар байр сууриа илэрхийлээч. Хууль зүйн өндөр ур чадвар мэдлэг гэж чухам юуг ойлгож байна. Хэдэн шагнал авснаараа юу” гэв.

Нэр дэвшигч Я.Цэлмэн “Хууль зүйн ур чадвар, мэдлэг гэдэг нь сурсан сургууль, хийсэн ажил, тэндээс олж авсан туршлага, албан ёсны бусад шалгууруудыг хангасан байдал гэж ойлгож байгаа. Хүний эрхэд нөгөө тал, энэ тал гэж үзэх байдал анзаарагддаг. Эрүүгийн процессийн хууль бол оролцогчдын эрхийг хамгаалдаг хууль. Эрүү шүүлт гэдэг хүн төрлөхтний дэлхийн II дайнаас хойш тэмцэж байгаа тэмцлийн үр дүнд гарч ойлголт тодорхойлолт. Эрүү шүүлттэй тэмцэхэд системийг ойлгодог хүн байх ёстой. Бусдад хэрцгий хандаж буюу бусдын биемахбодиод зовлон шаналал үүсгэсэн байдлаар нь зүйлчилж, тэр чиглэлээр тодорхой хэргүүд дээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдлууд бий. Гэтэл цаана нь хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж, нотлох уу гэдгийг орхигдуулсан тал бий” хэмээлээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.