ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков Москвагийн цэргүүд Одесса хотын ойролцоох цэргийн бааз руу Оникс пуужингаар харвасан гэв. Мөн Конашенков Sputnik агентлагт өгсөн ярилцлагадаа өндөр нарийвчлалтай оникс пуужингууд Одесса хотын ойролцоох АНУ болон Европын орнуудаас хүлээн авсан зэвсэг, сумны агуулахыг сүйтгэж, хөөрөх зурвасыг устгасан” гэж мэдэгджээ.
Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлсээр байгааг Орос буруушааж энэ нь гал дээр тос нэмж, энхийн үйл явцад сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдсээр байгаа юм. Дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Конгрессоос 33 тэрбум долларын яаралтай нэмэлт санхүүжилт олгохыг санал болгожээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.