Монгол охин Бүх Оросын англи хэлний олимпиадад гутгаар байр эзлэв

2022-05-2 Боловсрол


Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн Лингвистикийн их сургууль зохион байгуулж, шилдгүүдээ зарлан Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын 10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдсэн юм.

ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр тогтмол явуулж иржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.