СУМЫН УУРЫН ЗУУХАН ДЭЭР АЯНГА БУУЖЭЭ

2022-04-21 Мэдээ, мэдээлэл

Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 93 км/ өчигдөр /2022.04.20/ 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 4 сарын 20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй гэх мэдээллийг өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.