БОАЖ-ын сайдын ивээл дор өнөөдөр /2022.04.04/ Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ)-ноос санаачлан Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ)-тэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна.
Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Тацуяа Хамадаг Монгол Улсыг гадаад улсад сурталчлах “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ”-ээр өргөмжлөв.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсыг гадаад улс оронд сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр томилж, өргөмжлөлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат- Эрдэнэ хэлэхдээ,
– Аялал жуулчлалыг “Нэг цонх”-оор харж, чиний, миний гэж ялгалгүй, “Бид” гэсэн хандлагаар аялал жуулчлалын холбоод маань ажиллах хэрэгтэй.
– Дараагийн асуудал нь гадаадын 26 оронд аялал жуулчлалын элчийг томилох, тэр улсынх нь аялалын нислэг, аялал жуулчлалын бодлогыг орон нутгуудтай шууд харилцаатай байхаар зохицуулалт хийнэ.
Эхнийх нь Япон улс дахь томилогдсон элч ТАЦУЯА ХАМАДА ажлаа эхлүүлээд явж байна.
Дотоодод байгаа аялал жуулчлалын холбоод, гадаадад байгаа элч нар маань хөл болон ажиллаарай гэлээ.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.