Ходоодны өвчин үүсэх шалтгаан:
-Гашуун, хүнд, аргуун, тослог хоол унд хэрэглэх
-Хэт халуун эсвэл хүйтэн хоол, цай байнга хэрэглэх
-Хоол хүнсээ зажлалгүй, яаруу сандруу идэх
-Хооллосны дараа усанд орох
-Хэмжээ хэтрүүлэн хэрэглэх
-Хүйтэн чийгтэй газар хэвтэж суух
Ходоодны хүчил ихэдвэл:
-Мөс залгих эсвэл хүйтэн ус уух
-Буцалгасан усанд чимх сода хийж уувал хорсохоо больж, гашуунаар хэхрэхгүй болно
-Өглөөдөө мөнгөн аяганд хийж хонуулсан буцалгасан ус уух
-Жамц давстай буцалгасан усыг өглөө бүр ууж заншвал ходоод гэдэсний хямралаас сэргийлэхээс гадна шархлаа үүсдэггүй
-Ходоод халуун оргиж, шар шүлс асгарахад мах түлэлгүйгээр шүүрхий шарж идэх.
-Ходоодны шүүс ихдэх тусам төдий чинээ их луувангийн шүүс уух
-Говийн гоёо гэдэг ургамлыг байнга зажилж явбал ходоодны шүүс ихдэхгүй
Хоолны шингэц муудвал:
-Зэрлэг гахай, чонын ходоодыг хатааж нунтаглаад, хэдэн өдөр хоолны өмнө буцалгасан усаар даруулж уух
-Үнээ, хонины сүүг хольж хөөрүүлээд уух
-Тарганд шагайн чинээ шар тос, луувангийн шүүс хольж уух
-Хонины элэг, уушиг, цус, өлөн гэдсийг тэнцүүхэн хийгээд, давсалж идвэл хоолны шингэц сайжирдаг.
Ходоод шархалбал:
-Шинэ сайн төмсийг машиндаж, шүүсийг нь шахаж, өдөрт 2-оос доошгүй аягаар 14 хоног уух
-Төмсний шүүсийг сахартай хольж буцалгаад, өтгөрүүлэн хатааж нунтаглан, усаар даруулж уух
-Тахианы ходоодыг хатааж нунтаглаад, эмийн журмаар өдөрт 2-3 удаа уух
-Хойлог шувууны махны шөл уух
-Зөгийн балыг өдөр болгон 8 грамм хэмжээгээр сарын турш хэрэглэх
-Таван салааг хандалж, өдөрт 3 удаа жижиг аягаар 7-10 хоног уух
-Чацарганы шүүс их хэмжээгээр уух
-Байцааг сайтар угаагаад, түүхийгээр нь машиндан, шүүсийг нь авч, өдөрт 20 граммаар 3 удаа уух
Ходоод бадганаар өвдвөл:
-Давстай ус буцалгаж уух
-Таван салааг үзэмний шүүсэнд хандалж уух
-Өөрийнхөө шээсийг өдөрт 3-аас доошгүй аяга уух
-Амьд жараахай өдөрт нэгийг, нийт 7 хоног дараалан залгих
-Хонины сархинаг, нойр булчирхайг шарж идэх
Ходоод нарийнтахад:
-Өмөн үү өвчинд чонын махыг халуунаар идэх
-Загасны мах гаансаар татах
-Сохор номин эсвэл шар шувууны махаар шөл хийж уух
-Доргоны цус бүлээнээр нь уух
-Чононы цус 2-3 удаа уух -Хусны мөөгийг эмийн журмаар чанаж уух
-Тостой хоол идэхийг нэгмөсөн хорих хэрэгтэй
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.