Он гарснаас хойш 1.3 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ

2022-03-29 Мэдээ, мэдээлэл

Он гарснаас хойш 1.3 мянган өрхөд ипотекийн зээл олгожээ

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна. 2022 он гарснаас энэ сарын 25-ны өдрийн байдлаар төв банк болон арилжааны банкны эх үүсвэрээр 106.4 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгожээ. Энэ нь нийт 1.3 мянган өрхөд олгосон зээлийн санхүүжилтийн хэмжээ аж. Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгасан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн төлөлтийг мөн хойшлуулаад байгаа юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 15-наас хойш зээл авах иргэдэд энэ нь хамаарахгүйг Монголбанкнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.