Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарсан асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЗТХЯ хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н. Энхболд” Өчигдөр Тавантолгой Цогтцэций өртөөн дээр сэлгээний буюу аж ахуйн ажил хийж байсан нэг вагоны хоёр тэргэнцэр замаас хазайсан асуудал гарлаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг гараад буй. 14.00 цагт хэвийн болно гэсэн мэдээлэл ирсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өмнө нь болсон галт тэрэгний ослын зургийг ашиглаж төөрөгдөл үүсгэсэн байсан. Энэ бол осол биш төмөр замын хэллэгээр саяны гарсан асуудлыг гологдол гэж нэрлэдэг. Шалтгааныг ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцсаны дараа мэдээлэх боломжтой” гэлээ.