ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАСНААР ЦУС ХАРВАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

2022-09-14 Амрах агшин
   

Давс нь бие махбодын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал хэрэгцээтэй бодисын нэгдэл билээ. Олон улсын стандартаар 100 граммд давсны агууламж 0.3-0.6 байх ёстой ч, манай улсын давсны хэрэглээ дунджаар 2-3 дахин их байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас хэтрэхгүй байх ёстой гэж тогтоосон байдаг. Тэгвэл давсны зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Давсны хэрэглээг бууруулах ач холбогдол:

-Цусны даралт багасна

-Зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна

-Амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ

-Ходоодны хавдар үүсэх эрсдэл буурна

-Хаван, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ

Давсны зохистой хэрэглээ:

-Далд давсны хэрэглээ буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болох нөөшилсөн бүтээгдэхүүн, утсан бүтээгдэхүүн, нөөшилсөн ногоо, төрөл бүрийн амтлагчийг бага хэрэглэх

-Түргэн хоолны хэрэглээг багасгах нь давсны хэрэглээг багасгана

-Хоолыг давсаар биш бусад амтлагчаар амтлах боломжтой. Үүнд цагаан гаа, яншүй, чинжүү, улаан сонгино, ааг ихтэй ногоо, хүмүүлээр амталж болно

-Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошгоос давсны агууламж багатайг сонгох нь өдөрт авах давсны хэмжээг анхаарахад тустай.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.