Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлажээ

2022-03-22 Мэдээ, мэдээлэл


Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлажээ.

Түүнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргаад буй юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц тэмцэлд шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.