БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн корона вирусээс үүсэлтэй уушигны хатгалгаа өвчин анх илэрч, халдварлах нөлөө ихтэйн улмаас хүмүүсийн шилжих хөдөлгөөнөөр дамжин дэлхийн бусад улсад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хурдтай тархаж, ТАХЛЫН хэмжээнд хүрэв. Өнөөдөр ч эл тахал “цурманд” ороогүй байна.
Мэдээж энэхүү халдвар нь дан ганц иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулаад зогсохгүй улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж эхэлсэн. Наанадаж л бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тасралтгүй байдал доголдох, зах зээлийн бүтээмж буурах, ажилгүйдлийн түвшин өсөх зэрэг эрсдэлүүд дэлхийн бүх улсад гарсан. Түүнчлэн эдийн засаг, зах зээлийн орчныг даган санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал алдагдах, хөрөнгийн хөрвөх чадвар буурах, системийн хэмжээний хямрал үргэлжилсээр буй юм.
Тэгвэл энэ үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж буй талаар цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Бүгд Найрамдах Солонгос улсыг онцолж байна.
Тус улсын Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлжээ. Нийт 379.6 тэрбум воныг шинэ зээл болон баталгаанд олгосон бол корона вирусийн дэгдэлтийн улмаас бизнест нөлөө үзүүлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид ба жижиглэн худалдаачид, хувиараа бизнес эрхлэгчдэд зориулан нэмэлт 607.4 тэрбум воны зээл болон баталгааг олгосон.
Жижиг бизнес эрхлэгч ийн хувьд тус улсын Аж үйлдвэрийн банк болон бүс нутгийн зээлийн баталгааны сангаар дамжуулан бага хүүтэй зээл, баталгааны дэмжлэг зэрэг санхүүжилтийг авах боломжтойгоор зохицуулжээ. Мөн тус банкны хэт бага буюу үндсэн хүүтэй зээлд хамрагдах хөрөнгийг 1.7 их наяд воноос 4.2 их наяд вон болгон нэмэгдүүлэх, бүс нутгийн зээлийн батлан даалтын сангийн баталгааны дэмжлэгийн зориулалттай хөрөнгийг 16.7 их наяд воноос 17.2 их наяд вон болгон нэмэгдүүлэх шийдвэрийг тус тус гаргажээ.
Түр зуурын хөрвөх чадварын асуудалтай тулгараад байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд барьцаалагдсан анхдагч бондын үүрэг болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Засгийн газрын санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэг авах боломжтой ба (P-CBO) олголтыг 1.7 их наяд воноос 2.2 вон болгон нэмэгдүүлжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийн хөтөлбөрийн аж үйлдвэрлэлийг бүтцийг хөгжүүлэхэд гурван их наяд вон байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дөрвөн их наяд воны хэрэгжилтийг хангах ажлуудыг эхлүүлээд буй юм.
Түүнчлэн корона вирусийн тархалтаас шалтгаалан бизнесээ санхүүжүүлэхэд асуудалтай тулгарч байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хугацааг хамгийн багадаа зургаан сар болон нөхцөл байдал буурах хүртэл сунгах, хамгийн ихдээ 100-500 сая хүртэлх хэмжээний дунджаар 1-1.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий бизнесийн зээл олгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.