Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны “Задгай”-д /100 айл/ 12 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхрын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 9-ний өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн М-ийн тагт дээр эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан бөгөөд иргэн Б /83 настай эрэгтэй/, Д /80 настай эмэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар