Төрийн албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байна

2022-03-7 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганы нээж үг хэлсэн юм. Тэрээр “Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо. Төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээр дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ. Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.