Украйнд явуулж буй Оросын тусгай ажиллагаа хийгээд “интернет дэх дайн”

2022-03-4 Ертөнц

-Орос улс яагаад Украйнд тусгай ажиллагаа явуулахад хүрэв, харин барууны хэвлэлийнхэн юуны тулд ихнтернет орон зайг дайн болгон хувиргаж байна вэ? –

Түүхийн залгидас. XIX болон ХХ зууны эхэн хүртэл Украйн гэж улс байсангүй. Днеприйн баруун биед оршин амьдрагсдыг “Бага Орос” л гэж нэрэлдэг байв. Харин түүнээс өмнөх түүхийг  сөхвөл тэндхийн оршин суугчид маань “Киевийн Орос”-ууд юм. Тэгэхээр түүхэн зураглалаар бол энэ газар Оросын нутаг байжээ. 1917 оны хувьсгалын дараа лут өөрчлөлт гарч, Махно, дараа нь Петлюр, бас дараа нь ямар нэг гетман Скоропадский нар Зөвлөлт Засгийг бутаргах хүртлээ энэхүү үржил шимт газрыг эзлэхийг оролдсоор байсан түүхтэй. Ер нь бол Украйн гэдэг нэрний учир нь “Оросын зах ирмэгт нутаглан суугчид” гэсэн утгыг агуулна. Зөвлөлт Засгийн үед Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс Украйныг өөрийн бүрэлдэхүүндээ хүлээж авсан. Тэгэхээр Крым ч, Донбасс ч ялгаагүй Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын нэгэн хэсэг байсан бөгөөд Никиты Хрущёвын үед явагдсан “газар нутгийг дахин хувиарлах” гэгчийг хүртэл энэ хэвээр оршин тогтносон. Гэвч тэр үеэс хойш Донбасс болон Крым Украйн ССР-ын бүрэлдэхүүнд орж, түүнээс залгаа “Хүдэр Алтай” хүртэлх газар нутаг Казакстаны мэдэлд шилжсэн.

Тэгтэл 1991 онд бүх зүйл бутран хуваагдаж, сарнин саармагжив. Харин дараа нь Киевт “майдан”-ууд ирэв. Тэгээд л Орос хэлтнүүдийг тэндхийн иргэншилтэй болохыг зогсоох, улмаар бүүр өөрсдийн итгэл үнэмшлийн дайсан болгон хувиргах нь эхэлсэн дээ. Ингээд барууны “бандерууд”-ын /зандалчид/ гар хөлүүд  мөлхөн дөхсөөр Луганск, Донецкад хүртэл шургалж амжив. Украйны дорнот салбарын ард иргэд найман жилийн турш Ющенко, дараа нь Порощенко, тэгээд Зеленский гэсэн Украйны Засаглагчдын, Орос хэлтнүүдийг  хөөж туух, хөнөөж сүйтгэх балмад тушаал, заавруудыг чухам эцсээ хүртэл тэсвэрлэн тэвчив.  Хаанаас нь тийм зэрлэг авир гарч ирэв гэдгийг бодоод ч оломгүй. АНУ-аас санхүүжиж, тэдний салбадайн үүргийг дуулгавартай биелүүлэгчдийн тухай мэдээ занги Оросын хилийн дэргэдэх Донецк болон Луганскийн орчмоос тоймгүй олноор сонсогдох болов. Өнөөх НАТО-г дорно зүгт тэлэхгүй байх тухай хэлэлцээр ч хаана яваа юм бүү мэд. Америкийн улс  төрчид хийгээд Епроп дахь тэдний хамсаатнууд энэ хэлэлцээрийнхээ бүүр эсрэг болж хувирсан юм. Түүнээс ч долоон дор нь гэвэл “үхлийн” гэгдэх зэвсгийг Украйн улс тасралтгүй урсгалаар хүлээн авах болов. Танкууд, хүнд их буу, миномент, пуужингийн суурь, буудлагын зэвсэгүүд !, бүүр “зэвсэглэлээр хөөцөлдөх” түвшинд нэгэнт хүрснийг хэлэх нь илүүц. Хэдий хоцрогдсон ч гэсэн зэвсэг л бол зэвсэг /өрнөдийнхөн аль хэдийнээс л өөрсдөд хэрэгцээ нь хоцрогдсон зэвсэгүүдээ Украйн руу шахаж/ хэргээ бүтээсээр ирсэн. Тэгээд өнөөдүүл нь уг зэвсэгээр буудаж эхлэнэ биз дээ ! Донецк, Луганск, Горловкийн энгийн ард иргэдэд халтай байдал үүсэв.

Украйны дорнод салбарын оршин суугчид 2014 оноос хойш цаг үргэлж “Азов”-ын Батольон гэх, Оросод эрхийг нь хориглосон үндсэрэг хүчний онилсон зэвсгийн овоо хараан дор амьдрав. Эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид бүгдээр тэрхүү нацист хүчний галын шуурганаас бултан, байшингийн хонгилд, хоргодох байранд нуугдан амь зууж ирэв. Тэд Донбасс руу цаг ямагт заналхийлэн түрэмгийлэхийн учир нь энэ бүс нутгаас Москваг нэн тодорхой ажиглаж харж болох боломжтой байдагтай холбоотой.

Кремль хөрш улсын хэрэгт шууд хутгалдан оролцохоос зайлсхийх бодлого баримтласаар ирсний учир тэнд /Донбассд/ болж буй нэн таагүй үйл явлууд, тэндхийн орос хэлт энгийн ард иргэдийн эсрэг өдүүлсэн дээрэнхүйлэл, зандалчлал, хорлон сүйтгэх, самуун явдлуудыг найман жилийн турш харсаар тэвчсээр ирэв. Харамсалтай зүйл гэвэл үзэн ядалт хорслоор зэвсэглэсэн “нацист” /хэт даврагч/-дад шийтгэл оноох хэн ч байхгүй. АНУ, Франц, Бельги, Европын бусад орны удирдагчид харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч  мэдээгүй юм шиг явж ирэв. Эсвэл  тэд зүгээр л анзаарахыг хүсэхгүй байсан юм болов уу? Гэвч яагаад тэр вэ?

Тийм ээ, яагаад гэвэл Оросын хилийн дэргэд болж  ирсэн энэ явдал  тэдэнд ашигтай. Европ дахинаар барахгүй бүх дэлхийн дайсан – германы фашизмын эсрэг хамтдаа тэмцэн ялж байсан славяны ахан дүү хоёр үндэстнийг хооронд нь хэрэлдүүлж, уралцуулах нь тэдэнд сонирхолтойгоор барахгүй, таатай байсан хэрэг. Энэ байдлыг ашиглаад Оросын хил рүү цэргийн бүрдлээ дөхүүлж, хил орчмын ард түмнийг хооронд нь мөргөлдүүлэн бутаргах нь л чухал байсан байх. Энэ бүхнийг тэд эртнээс бодож тооцоолсоор ирсэн. Украйны зэвсэгт хүчний зүгээс явуулсан хэрцгий үйл ажиллагаа, бууны  суман дор амьдарч тэсэхийн аргагүй болсон Донецк болон Луганскийн оршин суугчид энэ хоёрдугаар сард Орос улсаас тусламж гуйсан. Зэрэгцээд Ростов, Белгородын зарим хэсгээс ч  ийнхүү тусламж гуйсан. Аль эртнээс Оросын иргэншил авсан байсан тэндхийн иргэдийн цуваа Оросын КПП руу /хилийн алба/ үерийн ус шиг цутгаж эхэлсэн.  Тэнд ах дүү, ураг төрлүүд уулзалдаж, бүх зүйл хүн ёсны дагуу л өрнөж байлаа. Барууны улс төрийнхний зүгээс хэрэв Орос улс гэнэт “Украйн руу “гар далайх” юм бол хариуд нь цөмийн зэвсгээр туслана,  Украйн эцэстээ цөмийн гүрэн болно гэж амалсан бололтой. Харин дараа нь Москва руу … !

Энэ бүх буцлаж буй асуудлын улмаас ерөнхийлөгч Зеленский хоёрдугаар сарын 23, 24 хүртэл айдас, болгоомжлолд баригдаж байв. Бас Ерөнхийлөгч Путин Донецк болон Луганскийн сая илүү орос хэлт хүн амыг нацистуудын хомроглон сүйтгэлээс /геноцид/ аврахаар шийдвэр гаргаж, цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн боловч нацистууд урьтаад залхаан цээрлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байв. Оросын зүгээс явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд олон мянган хүний амийг аварсан. Чөлөөлөгдсөн хурандаа Литовкины саналаар гол цэг болох Донбасс- Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улсын жирийн иргэдийн, мөнхүү хилийн захиргааны аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас авран хамгаалах тусгай ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэдгийг хэлсэн. Энэ тухайд Владимир Путин хоёр зорилго  тавьсан нь нэгдүгээрт Украйны цэрэгжсэн бүтцийг саармагжуулах буюу “цэрэггүйжүүлэх”-ийн тулд цэргийн обьектуудад нь /штаб, хянах байгууламж, захиргаа, системийн холбоосуудад/ цэгчилсэн цохилт өгөх явдал. Шинжээчид үүнийг хэрэгжүүлэхэд нэгээс хоёр долоо хоног шаардагдана гэж дүгнэсэн. “Донецк болон Луганскийг дарлан сүйтгэх Украйны ажиллагааг мухарлахын тулд энэ бүхнийг хийхээс аргагүй байсан юм. Өөрөөр хэлбэл Украйны хүн амыг нацист бандерогийн албатууд байх үзэл санааны боолчлолоос чөлөөлж, эрүүл ухаант, энгийн, эх оронч зам  мөр рүү нь оруулах хэрэгтэй байгаа юм. Энэ нь зөвхөн нэг үеийнхэнд хамаарах хэрэг биш, Украйны хүн амын хойч ирээдүйг нацист үзлээр хордуулахаас аврах явдал байх ёстой. Бид хэзээ ч Украйнд халдан довтлох зорилго тавиж байгаагүй, тавих ч үгүй” хэмээн Виктор Литовкин  мэдэгдэв. Украйны цэргийн обьектуудад цохилт  өгөх, мөнхүү цэргийн ажиллагааны зах сэжүүрт энгийн ард иргэд өртөхөөс  сэргийлж, тэднийг холдуулан шилжүүлэх, хамгаалах талаар ОХУ -ын Батлан хамгаалах яам бүх талын арга хэмжээ авч байгааг бид мэдэж байна. Донецк болон Луганскийн ард иргэд найман жилийн турш үргэлжилсэн айдас дарлалаас өнөөдөр л нэг ангижирч, тайван амьсгалах боллоо. Тэр хүмүүс кинотеатрт, эмнэлэгт, сургуульд, хүүхдийн цэцэрлэгт минь дэлбэрч,  сум исгэрэх, цонх хагаран үйрч, гэмгүй хүн өртөж осолдох хэцүү харгислалаас нуугдан, хонгил нүхэнд  амь хоргодож ирсэн гэхэд олон хүн итгэхгүй байх. “Үхлийн батльон”-ы нацистууд л ард түмнийг ийм байдалд хүргэсэн.

Гайхмаар зүйл гэвэл Украйны батльон өөрийн ард түмнийхээ эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байхад барууныхнаас хэн нь ч тэр геноцидын /хомроглон зандалчилал/ тухай хашгирсангүй, бүүр дуугарсангүй. Ийм учраас л Оросын арми Донецк болон Луганскийн нутаг дэвсгэрт хөл тавихаас өөр аргагүй болсон юм.

Гэтэл эл үйл байдлыг зөрүүгээр ойлгогсод нийтийн цахим сүлжээ, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л ОХУ-ын зүгээс дэлхийн гуравдугаар дайныг өдөөж буй мэтээр уулгамчлан, енгэнэлдэж, “улин хуцалдах” нь хэтэрхий болов. Олон жил үргэлжилсэн Украйны “геноцид авирлал”-ыг Оросод тохож, эндүүрэх нь олонтоо харагдана. Үнэхээр бүх юм хөл, толгойгоо алдсан мэт. “Чөлөөт радио” гэх барууны радио “Орос улс 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украйнд халдан довтлов. Украйны нутаг дэвсгэрт хаа сайгүй алан хядах ажиллагаа явагдаж байна. Оросын Засгийн газраас тусгай ажиллагаа гэж нэрлэн, дөрвөн өдрийн турш явуулсан дайны хөлөөр мянган хүн амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн ихэнхийг хэн гэдгийг нь мэдэх боломжгүй байна” гэж нэвтрүүлэв. АНУ, Европийн холбоо, Их Британи болон бас бус улсуудын зүгээс Москвагийн эсрэг эдийн шинэ шинэ хоригуудыг санаачилж гаргаж ирэв. Ингэснээрээ Европын холбооны улсууд Украйныг  сөнөөж орхив. “Нэг хоёр өдрийн өмнө эхэлсэн Оросын халдан довтолгооны улмаас 150 мянга илүү хүн гэр орноо орхин дүрвэхээс аргагүй болсон” гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Бас CIT /ConflctIntellignce Team/ -ээс “Оросын агаарын хүчин Харьковыг бөмбөгдөж, ойр орчмын нутгийнхан айж сандарснаас жолоодлогоо алдаад байна” гэсэн юм ярив. CIT /ConflctIntellignce Team/ -ээс хараат бус шинжээчдийг гаргаж, Харьковоос ирсэн дүрс бичлэгийг нягталуулахад Оросын сөнөөгч-бөмбөгдөгч Су-34 онгоц Харьков мужийн Приколот тосгоны дээгүүр нисэж өнгөрсөн байна” гэжээ.

Интернетийн орон зайг бүхэлд нь их худал мэдээллүүд бүрхэв. Ямар ч баримтыг, үнэнийг, үзүүлж харуулсан, ярьж хэлсэн байлаа ойлгох чадваргүй юм шиг өөрсдийн сараачсан зүйлээ хамгаалан чичирчгээх нь өрөвдөм. Зарим “кадрууд” өсвөр үеийнхний тоглодог цэргийн зохиомж бүхий интернет тоглоомын бичлэгээс нийтийн сүлжээнд оруулж, бодит байдал болгон дамжуулахыг бодсон явдал ч байна. Телевиз үзэгчид, нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн хувьд тухайн орон зайн дахь саармаг, самуун мэдээлэлд автаж, бодит байдлаас тусгаарлагдсан байгаа нь нэн харамсалтай. Зөвхөн Оросын армийн эсрэг чиглэгдсэн ийм аймшгийн үлгэрүүдийг хүмүүс хэдийнээ таньж, түүнээс залхсан бөгөөд цөөхөн хэсэг л үүнд итгэдэг.  Түүгээр ч барахгүй эдгээр нь цэргийн хүрээний дотор хийгдсэн зүйл биш бөгөөд үгүүлэн буй цаг хугацаа болон үйл явдалтай дөхөлцөх ч боломжгүй зүйлүүд юм гэдгийг анзаарах хэрэгтэй.

Ольга ДОНСКАЯ /Интернет дэх материалуудад анализ хийх замаар бэлтгэв/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.