Японы парламент эзэн хаан Акихитогийн хүслийг ёсоор болгох хуулийг баталлаа. 83 нас сүүдэр зооглосон эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээс бууж, хүүдээ залгамжлуулах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн жил зарласан билээ. Гэвч Японы өнөөгийн хуульд эзэн хаан суудлаасаа татгалзвал хэрхэх тухай огт тусгаагүй байдаг тул парламент шинээр хууль батлах шаардлагатай болсон юм. Тус улсын сүүлийн 200 жилийн түүхэнд гарч байгаагүй энэ явдлыг одоо хуулиар зохицуулах боломжтой болсон учраас ирэх жил эзэн хаан Акихито хүү Нарухитодоо хаан ширээгээ залгамжлуулах ёслол болох байх гэж таамаглаж байна. Парламентын баталсан хуульд гурван жилийн дотор хаан ширээг шилжүүлнэ хэмээн зааснаас тодорхой хугацаа товлоогүй аж. Засгийн газраас өдөр сарыг товлох бөгөөд 2018 оны сүүлчээр Япон улс шинэ эзэн хаантай болно гэж таамаглаж байна.
1989 онд хаан ширээнд суусан Акихито зүрхний мэс засалд орсноос гадна түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй юм. Түүнээс 57 настай ханхүү Нарухито хаан ширээг залгамжлан авна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.