Сэрэмжлүүлэг: ТОСК-ийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залилжээ

2022-02-24 Мэдээ, мэдээлэл

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна.

Уг этгээдүүд “Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа” гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Төрийн орон сууцны корпораци

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.