Өмнөд Солонгосын поп урлагийн нэрт төлөөлөгч, “Биг Банг” хамтлагийн гишүүн асан Чой Сын Хен буюу Т.O.P хар тамхины тун хэтрүүлэн хэрэглэж, ухаангуй байдалтайгаар сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
БНСУ-д насанд хүрсэн эр хүн бүр цэргийн алба хаах хууль үйлчилдэг. Т.О.Р энэ жишгээр цэргийн алба хааж байсан бөгөөд өнгөрсөн мягмар гаригт хариуцаж байсан Ганнам лүүрэг дэх хэсэг дээрээ ухаангуй байдалтайгаар олдсон байна.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, 29 настай дуучин залуугийн амь насанд аюулгүй ч ярьж чадахгүй байгаа гэнэ. “Өвчтөний бие маш муу байгаа” гэж эмчлэгч эмч нь “Франс пресс” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Т.О.Р-ийн бензодиазепине хэмээх нойрны эмийн төрөлд багтдаг бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэнэ. Энэ бодисыг сэтгэл түгших гэх мэт сэтгэцийн хямралын үед хэрэглэдэг аж.
“Korea Herald “ сонины мэдээлснээр, дуучин одоо ч бие даан амьсгалах чадваргүй хэвээр байгаа, дор хаяж долоо хоног эмчлүүлж байж хэвийн байдалдаа орох боломжтой гэсэн мэдээлэл гарсан байна.
Т.О.Р нь өмнө нь марихуан хэрэглэсэн хэрэгт нэг бус удаа сэжиглэгдэж байсан аж. Дуучин энэ хэрэгтээ ихэд гэмшин олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан дэмжигч, ард иргэдээсээ уучлалт гуйж байжээ.