ОХУ-ЫН АГААРЫН ХӨЛӨГ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР МОНГОЛД БУУЛАА

2022-02-11 Мэдээ, мэдээлэл

ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр өчигдөр 08:45 Буянт-Ухаа нисэх буудалд буужээ.

Тус техник үйлчилгээний ажил нь 2-р сарын 11-нээс 21-ний өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд нийт 2725 хүн-цагийн ажил зарцуулах бөгөөд ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар төлөвлөсөн тухай МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.