Шатахуун ачсан чиргүүл онхолдож, 10 тонн түлш асгарлаа

2022-01-21 Мэдээ, мэдээлэл

Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан дуудлага онцгой байдлын албанд иржээ. НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, чиргүүлийг татаж босгож шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийжээ. Асгарсан түлшийг аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байгаа тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.