ЭМЯ: Сүүлийн хоногт 649 тохиолдол батлагдаж, 2 иргэн нас баржээ

2022-01-10 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 649 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 639 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал:

465 нь нийслэлд
174 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 61-80 насны 2 иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 2001 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4.090 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

Хөнгөн 1.020
Хүндэвтэр 2.560
Хүнд 474
Маш хүнд 36 иргэн байна.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 680 нь хүүхэд, 338 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 10.510 иргэн гэрийн хяналтад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.