Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо

2022-01-7 Мэдээ мэдээлэл
Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

Алхам  1 : E-Barimt аппликэйшнаа UPDATE хийж, нэвтрэх.

Алхам 2 : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

Алхам 3 : Даатгуулагчийн төрлөө сонгох.

Алхам  4 : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

Алхам  5 : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулна.

Алхам  6 : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам 7 : Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.