Сайд асан Г.Шийлэгдамбыг ирэх даваа гаригт шүүнэ

2017-06-9 Мэдээ, мэдээлэл
 

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, 2017-06-12-ны өдөр буюу ирэх даваа гарагт 13:30 цагаас Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр зарлагдсан байна.

Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан билээ. Улмаар прокуророос түүний хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ.

Түүний хувьд албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын байцаагчдад баригдаж байсан билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.