Завхан, Хөвсгөл аймгийн 18 сумын удирдлагатай цахим хурал хийлээ

2021-12-24 Мэдээ, мэдээлэл

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дэргэд “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх” баг ажиллаж байна.

Тус баг нь улсын хэмжээнд тохиолдож байгаа мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын судалгаа хийх, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг мэргэжил, аргазүйн зөвлөгөөгөөр хангах, эрсдэлийг бууруулах зөвлөмж мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр Завхан, Хөвсгөл аймгийн 18 сумын удирдлагатай цахим хурал хийж, мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, мэргэжил, аргазүйн зөвлөмжийг өглөө.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.