Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар цагдаагийн газарт 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 842 гэмт хэрэг буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, залилах, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх сараас 17.7 хувь, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3.1 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 2.1 хувь, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 90.4 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хувиар өсжээ.