Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно

2021-12-20 Мэдээ, мэдээлэл

 

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.