ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 310 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ

2021-12-8 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 310 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт батлагджээ. Харин гурван тохиолдол зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1950 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4046 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7635 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн- 1558, хүндэвтэр- 1947, хүнд- 472, маш хүнд 69 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.