Гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэж болзошгүй 1311 хүнд хяналтын бүртгэл нээжээ

2021-11-23 Мэдээ, мэдээлэл

 

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй айл өрхийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй этгээдүүдэд нэг бүрчлэн тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Хяналтын бүртгэл” хэсэгчилсэн арга хэмжээг сар хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 87 иргэнд “Хяналтын бүртгэл” шинээр нээн, мэдээллийн санд оруулж, нийт 267 иргэнд хяналт тавин ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 123 өрхийн талаар хорооны “Хамтарсан баг”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй 1311 этгээдэд нэг бүрчилсэн хяналтын бүртгэл нээж, хэсгийн байцаагч, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн бусад төрөл мэргэжлийн алба хаагчдыг давхар хяналтаар ажиллуулах үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

Нэг бүрчилсэн хяналтын зорилго нь айл өрхөөр биечлэн зохион байгуулах, нуугдмал хүчирхийллийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад оршино.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.