Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Өндөр-Өнт” багийн “Эрээн дэнжийн бригад” гэдэг газар иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн Э-ын найранд очиж /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ энэ сарын 6-ны 03:00 цагт “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, иргэн Ж/50 настай, эмэгтэй/, автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 12:42 цагт /12:56 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэд 30 км замыг туулан 13:30 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 15:40 цагт “Өргөн зүлэгт” гэдэг газраас /хойд зүгт 20-км/-т, Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.