Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоов

2021-11-8 Мэдээ, мэдээлэл
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад энэ сарын 4-ний өдөр малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгджээ. Тус сумын Онцгой комисс хуралдаж Зулзага хоёрдугаар баг Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулав. Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд тарихаар төлөвлөжээ.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 05-ны байдлаар 14 аймгийн 74 суманд шүлхий өвчин илрээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.