Энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна

2021-11-1 Мэдээ, мэдээлэл

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, энэ сарын 5-ны баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Түүнчлэн энэ сарын 26-нд Улс тунхагласны өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.