Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Буянтын нарийн жалга” гэдэг газар 33 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага энэ сарын 26-ны өдрийн 05:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 16:30 цагт эхлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоожээ. Улмаар энэ сарын 27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.