Ираны парламентын ордонд үл таних гурван этгээд зэвсэгтэй нэвтэрч, гал нээжээ. Одоогоор нарийн мэдээлэл тодорхой болоогүй ч хамгаалалтын албаны нэг ажилтан шархадсан гэдэг мэдээ байна. Бусад хор хохирлын тухай мэдээ хараахан ирээгүй байна. Ираны төв агентлагийн мэдээлснээр бол хоёр Калашников, нэг гар буутай гурван хүн парламентын ордонд орж ирсэн бөгөөд тэднийг гал нээсний дараа хамгаалалтын албаныхан хэргийн газрыг бүсэлж аюулгүй болгосон байна. Энэ явдалтай зэрэгцэн нийслэл Тегеранаас холгүй орших Аяатолла Хоменейгийн бунханд мөн зэвсэгт этгээдүүд халдаж, гал нээсэн хэрэг ч гарчээ. Эдгээр хэргийг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна.
Омран Дакниш хэмээх энэ хүүгийн зураг өнгөрсөн жил дэлхий дахиныг цочирдуулж, Сирийн хүүхдүүдийн амь нас хутганы ирэн дээр байгааг дахин нэг сануулсан билээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Алеппо хотод агаараас цохилт өгөх үеэр хүүгийн гэр бөмбөгдөлтөд өртсөн юм. Хүүг нурангиас гаргаж, түргэн тусламжийн машинд суулгаад байх үед авсан дээрх зураг олон улсын хэвлэлүүдийн онцлох фото болж, Сирийн дайныг нэн даруй зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг олон нийт дахин хүчтэй шаардах болсон. Цус, тоосонд дарагдаж, болсон үйл явдалд балмагдаж цочирдсондоо үг ч хэлж чадахшзй, таг дуугүй суух хүүгийн зураг олон сая хүний зүрхийг шимшрүүлж байсан бол Омран Дакнишийн амьдрал одоо огт өөр болжээ. Дээрх бөмбөгдөлтийн үеэр түүний ах амь үрэгдсэн ч гэр бүлийн бусад гишүүн нь амьд мэнд, одоо төрөлх Аллепо хотдоо амьдарч байгаа аж. Жилийн өмнө Алеппо босогчдын үүр уурхай болж, хүн ардыг зовоон тарчлааж байсан бол одоо Сирийн арми хяналтдаа авсан байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.