Д.Хаянхярвааг нэг сар цагдан хорино

2021-10-21 Мэдээ, мэдээлэл
Д.Хаянхярвааг нэг сар цагдан хорино

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан тасалгаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай саатуулсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тухай Нийслэлийн Прокурорын газрын саналыг өнөөдөр хянан хэлэлцжээ.

Шүүхэд прокурорын ирүүлсэн санал, прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад яллагдагч Д.Хаянхярваа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.