Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор эхэлж буй тус форумын нээлтийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, 15 орны Элчин сайдууд болон УИХ-ын гишүүд, Орхон аймагтай ах, дүүгийн найрамдалт харилцаатай улс орны төлөөлөгчид, НҮБ, GIZ төслийн төлөөлөгчид оролцлоо. Мөн форумын үйл ажиллагаанд амжилт хүсч АНУ, ОХУ, БНЧ, Унгар, Япон улсын Элчин сайд нар УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Үүний тулд бид үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт инновацийг нэвтрүүлэх, ялангуяа технологи болон үйлчилгээний үйл явцыг цахимжуулах, технологинэвтрүүлсэн жижиг, дунд бизнесүүдийг бойжуулан хөгжүүлж дэмжихэд анхаарлаа хандуулах нь чухал байна.
Мөн одоо байгаа бизнесийн салбаруудыг хөгжүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, туршлага судлах, цахимжуулах замаар эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ бид Тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурлан байгальд хор хөнөөлгүй, хог хаягдалгүй, хүний эрүүл мэндэд шууд ба дам байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй техногийн шийдлийг хөгжүүлэх нь чухал” хэмээн онцолсон юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.