Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан. Тэд хоёр ч санал хураалтаар олонхын санал авсан ч энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй, нэмэлт саналт хураалт явуулсан ч дахин ирц бүрдээгүйг энд онцлоё. Ийнхүү өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцууллаа.
Тэрбээр “УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг өнгөрсөн бямба гаригт явуулж, хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд 100 хувь зохион байгуулсан. Ингэж дүнгээ нэгтгээд өнөөдөр өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн их санал нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол баталлаа. Улмаар Хэнтий аймгаас 17264 санал авсан нэр дэвшигч Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос 28537 санал авсан Н.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх гардууллаа. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн барина” гэлээ.
Энд шинэ гишүүдийн намтар түүхийг товч хүргэж байна.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдоод буй Э.Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.
Ажилласан байдал:
-2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
-2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
-2011-2012 “МАХН”-ын VI бага чуулганаас “МАХН”-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, “МҮАН”-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, “МАХН”-ын Ардчилсан шударга ёс, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн
Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
–Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
-Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
-Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
-Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
-Хадгаламж: 162 сая төгрөг
-Зээл: 2 тэрбум
-17 компанид хувьцаа эзэмшдэг
Хэнтий аймгаас нэр дэвшин сонгогдсон Ц.Идэрбат нь 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, бакалавр зэрэгтэй. Улмаар Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.
Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Ц.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
-Нийт орлого: жилийн 22 сая төгрөг
-Гэр бүлийн нийт орлого: 40 сая төгрөг
-Орон сууц, барилга: 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
-24 саяар үнэлэгдэх lexus машинтай
-Хадгаламж: 15 сая төгрөг
-Зээл: 104 сая төгрөг,
-58 сая төгрөгийн авлагатай.
-80 саяар үнэлэгдэх үхэр, адуутай.
Ажилласан байдал:
-2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
-2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
-2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
-2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
-2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
-2020 Хэнтий аймгийн Засаг дарга
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.