Хэзээ ч гэрлэхгүй хэмээн нэгэнтээ ам гарч байсан Холливудын од Жорж Клунигийн эхнэр амаржиж, ихэр хүүхэд төрүүлжээ. Хүний эрхийн асуудлаар мэргэшсэн, 39 настай Амал Клуни Лондон дахь хувийн эмнэлэгт амаржиж, хүү, охин төрүүлжээ. Анхны үрээ өлгийдөн авсан Клунигийн гэр бүл аль хэдий нь ихрүүддээ нэр хайрлаж амжсан байна. Тэд хүүхдээ Александр, охиндоо Элла гэдэг нэр хайрлаж, эх хүүхдүүдийн бие бүгд сайн байгаа гэдгийг мэдэгджээ.
2014 онд хуримаа хийсэн Жорж Клуни одоо Англид амьдарч байгаа юм. Үеийнх нь хүмүүс ач зээгээ үздэг насанд анхны үрийн зулай үнэрлэсэн жүжигчин эр хөл нь газар хүрэхгүй баярласандаа юу хийхээ мэдэхгүй байгаа тухай Клунигийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч хошигножээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.