Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 16-ны таван цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжихээр болжээ.
Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ.
-Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан түүнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт.
-Сүүлийн дөрвөн сард коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа.
-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/
-Мөн цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүй гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.