Сонгуулийн ерөнхий хороон УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар товлолоо.
Өчигдөр болсон нөхөн сонгуулийн санал хураалтаар 18 дугаар тойрог буюу Хэнтийн сонгогчдын 37.04 хувь, СХД-ийн 28 дугаар тойргийн сонгогчдын 39.61 хувь нь оролцсон юм. Тиймээс сонгогчийн ирц хүрээгүй хоёр тойргийн нийт 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явагдана.
СЕХ-ноос нөхөн сонгуулийн өчигдрийн саналд 100 хувь хяналтын гар тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн байна. Гэхдээ энэ дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмэх ёстой юм.