Охиныхоо хамт барилга дээрээс унах гэж байсан согтуу эрийг эсэн мэнд буулгажээ

2021-10-8 Мэдээ, мэдээлэл


Охиныхоо хамт барилга дээрээс унах гэж байсан согтуу эрийг эсэн мэнд буулгажээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.

Энэ талаарх дуудлагыг 10 дугаар сарын 7-ны орой 22:11 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22:32 цагт очиход 42 настай, согтуу эрэгтэй Б, 16 настай охин Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгасан байна. Улмаар Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.