Мал бүртгэлжүүлэлтийн ажил эхэлжээ

2021-10-5 Мэдээ, мэдээлэл

2021 оныг “Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлэх” аян болгож зарласан. Эхний ээлжид цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлж эхэлжээ.

Аяны хүрээнд нийт нэг сая толгой мал бүртгэлжүүлэхээс хаврын технологит хугацаанд 46 хувийг нь ялган тэмдэглэж, бүртгэлтэй болгожээ.  Харин одоо намрын технологит ажил ид өрнөж, улс орон даяар малыг ялган тэмдэглэж, бүртгэх ажил үргэлжилж байна.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлснээр:

-Мал сүргийг хулгай, гэмт халдлагаас хамгаалах

-Малаа даатгалд хамруулах

-Малчид төрөөс олгож байгаа урамшуулалд хамрагдах

-Малаа барьцаалж зээл авах зэрэг давуу талтай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.