Гаалийн байгууллагын зүгээс эхний есөн сарын хугацаанд илрүүлсэн зөрчлийн талаар өнөөдөр /2021.10.05/ мэдээлэл хийлээ.
Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллажээ. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан байна.
Монгол Улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133 мянга 700 юань буюу 58.9 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. Мөн Монгол Улсын иргэн наймдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Африкаас 989.2 грамм буюу их хэмжээний мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж, торгууль ногдуулсан байна. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан аж. Тухайн хүн өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдаж байж. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Эдгээр зөрчил, хууль бус үйлдэлд зохих торгууль, шийтгэлийг оноожээ.
Түүнчлэн энэ үеэр хилийн боомтуудтай холбоотой зөрчлийг хянан, шалгах ажил үргэлжилж байгааг ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.СҮХБААТАР тодотголоо.
Тэрбээр “Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил цөөнгүй гарсан. Тодруулбал, БНСУ-аас 5.9 кг алт хилээр нэвтрүүлэх гэж байсан зөрчил гаргасан 18 этгээдийг шалгаж байна.
Мөн “Монголд үйлдвэрлэсэн” гэх тодотголтой “Hulan-21″ гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг илрүүллээ. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгоно. Тухайн зөрчил гаргасан этгээдийн торгууль өндөр, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.