Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгдсэн.
Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилсан байдлаар тогтоож баривчилжээ. Одоогоор Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.