ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг өчигдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан.
Мөн Монгол Улс ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлох юм.
Тодруулбал, ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-нд нийт 9750 орчим тн АИ-92 автобензин оруулж ирнэ. Энэ нь манай улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний найм хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ мэдээлсэн. Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай энэ сарын 23-нд хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний 300 орчим тн АИ-92 автобензин ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.