“Роснефть” ирэх сард 51 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ

2021-09-23 Нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр /2021.09.22/ “Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. Мөн ОХУ-руу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан” гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.09.23/ манай талаас “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Улмаар есдүгээр сард 1500 тонн АИ-92, есдүгээр сард ачигдаагүй үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сард ачигдах 44 мянган тонн шатахуун дээр нэмж тооцохоор болжээ. Ингэснээр ирэх аравдугаар сард 51 мянган тонн АИ-92 шатахуун авахаар болсон байна. Тодруулбал, ОХУ 28 мянган тонн шатахуун нийлүүлэх ёстой байсан ч гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа гэх шалтгаанаар есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлсэн. “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензин нийлүүлсэн учраас үлдсэн 9-10 мянган тонн шатахууныг ирэх аравдугаар сард нийлүүлэхээр болжээ.

Тус уулзалтад манай талаас:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр,
Ашигт малтмал, газрын тосны газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт,
Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран,
Монголын нефть хийн Үндэсний ассоциацийн тэргүүн, “Магнай Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир,
“Петровис ойл” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг,
“Содмонгол групп” ХХК-ийн тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар,
“Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар,
“НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат,
“НИК” ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн,
“Лекс Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра,
“Роснефть Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар,
“Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар оролцож байна.

Дашрамд дуулгахад, хурал есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.