НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана

2021-09-15 Мэдээ, мэдээлэл

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны есдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна. 2021 оны наймдугаар сарын 1-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.