ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 3.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2021-09-10 Мэдээ, мэдээлэл

 

 

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Сэрвэн хашаат” гэдэг газар 2021.09.09-ний өдрийн 11:05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.